Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн төв талбай болон дүүргүүдэд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Ойн баяр тохиож байгаа учраас иргэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх талаар лавлаж байгаа юм.
Нийслэлийн Замын Цагдаагийн газрын мэдээлснээр өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт албан ёсоор үйлчилнэ.
Түүнчлэн ойн арга хэмжээтэй холбогдуулан Чингис хааны талбайн баруун талын уулзварыг энэ сарын 28-ны өдрийн 24:00 цагаас аравдугаар сарын 29-ний өдрийн оройн 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг арав дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас аравдугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаах юм.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч Нийслэлийн иргэд та бүхэн бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.