Шууд Chart

“Тоттенхэм” Жей Родригесыг авах саналаа дахин илэрхийлэв

2014-10-29 13:53:11

Английн “Тоттенхэм” клубын дасгалжуулагч Маурисио Почеттино “Саутгэмптон” клубын хагас хамгаалагч Жей Родригесыг авах сонирхолтойгоо өвлийн солилцооны цонхоор дахин илэрхийлэв. Багийн мэргэжилтэн аль нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор түүний төлөө 15 сая фунт төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдээд байсан.

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Тоттенхэм” болон “Ливерпүүл” клубүүд Жей Родригесыг сонирхож байсан ч авч чадаагүй юм. Харин Родригес улирлын өмнө бэртэл авсан бөгөөд одоо болтол нэг ч тоглолтод оролцоогүй байгаа. Харин өнгөрсөн улиралд премьер лигийн 13 тоглолтод 15 гоол оруулсан нь ийнхүү мэргэжилтний нүдэнд өртөөд байгаа юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Тоттенхэм” Жей Родригесыг авах саналаа дахин илэрхийлэв  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй