Шууд Chart

Кибер аюулгүй байдлын талаар сургалт болж байна

2014-10-29 16:37:55

“Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглаx ба цаxим гэмт хэрэг” сэдэвт сургалт өнөөдөр  Хуульзүйн үндэсний хүрээлэнд эхэллээ.

Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Терроризмтэй тэмцэх газартай хамтран зохион байгуулж байгаа таван орны 30 гаруй төлөөлөгч оролцож байна.

Цахим ертөнцийг террорист үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замууд, сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрxшээлүүд зэрэг сэдвээр маргааш үргэлжилнэ. Мөн "Цаxим гэмт хэрэгтэй тэмцэж буй олон улсын туршлага" сэдвээр хэлэлцүүлэг хийх юм. Сургалт маргааш өндөрлөнө. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Кибер аюулгүй байдлын талаар сургалт болж байна  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй