Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-30 10:35:22

Аравдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох, мэдээ материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин” тэргүүн нүүртээ "С.Оюун: Их хурлыг булхай луйврын үүр болчихсон мэт хардаг болчихлоо", "Л.Гансүх: Надад ярих ч тэнхэл алга, эмнэлэг л бараадъя", Өдрийн сурвалжлагаараа "Баярын парад, сугалааны азтан, хямдралтай худалдаатай нийслэлийн ой" зэрэг сурвалжлага, ярилцлагыг онцложээ.

“Өнөөдөр” сонины тоймчийн үг буланд "Намаа буудах уу, Улс төрөөс арчигдах уу", дугаарын онцлох сэдвээр "Монголын мэдээллийн аюулгүй байдал аюултай", Өнөөдрийн сэдэв буландаа "Эрдэнэс Тавантолгойг сэхээх хөзөр" зэрэг тойм, мэдээ мэдээллийг багтаасан бол өчигдрийн гол үйл явдал болох "Эсгий хотоос их хот руу өртөөлсөн 375 жил" сурвалжлагыг багтаажээ.   

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарын онцлох мэдээллээр "Тавантолгойн шалгаруулалт өнөөдөр дуусна", "Н.Пүрэвдагва: Найруулагчийн хувьд хамгийн том өрсөлдөгч нь зураач" зэрэг мэдээ материалыг дэлгэсэн бол удаах нүүртээ "Зөвшилцөж чадаагүйгээс улс төр сул зогсов", "Ц.Оюунбаатар: Төр бодлогоо өөрчилж, парламент шиг парламенттай болмоор байна" зэрэг байр суурь, нийтлэлүүдийг онцложээ.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас "Гурван дарга "Их тэнгэрт" өнжлөө", "Буруутныг хайх уу, гарц олох уу", "Элэгний вирусын эсрэг эмийг бүртгэхэд бэлэн гэв", "Чонын арьс хууль бусаар хил давуулахыг оролджээ" зэрэг мэдээ, мэдээллийг унших боломжтой.  

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас "Б.Чингүнжав: Засгийн газраас хөрөнгө оруулагчдад зориулсан бонд гаргалаа", "Эрдэнэс тавантолгойн ТУЗ-ынхөн жилд 106 мянган ам.доллар халаасалдаг байжээ", "МУБИС-ийн оюутнууд хоёр сар амарна", "Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт таван жилийн хорих ял оноожээ" зэрэг мэдээ мэдээллийг унших боломжтой.    

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй