Өнөөдөр Төрийн ордонд сум, дүүргийн Засаг дарга нарын улсын зөвлөлгөөн болж байна. Засгийн газрыг иргэд, олон түмэнд илүү нээлттэй болгох, хариуцлагатай байх, ажлаа эргэж тайлагнадаг болгох зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар Нээлттэй Засгийн түншлэл, АНУ-ын Азийн сан болон Мерси Кор Монгол байгууллагуудтай хамтран уг зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.
Нийтдээ гурван өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнийг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн юм. Нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, энэ чиглэлээр улс орнуудын Засгийн газруудад тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой Нээлттэй Засгийн түншлэл анх 2011 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 65 орныг эгнээндээ багтаагаад байгаа аж. Манай улсын Засгийн газар тус Нээлттэй Засгийн түншлэлийн тунхаглалыг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон бөгөөд Үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөгөө энэ оны долоодугаар сард батлан гаргажээ.
Уг тунхаглалын хүрээнд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сан “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төсөл, Мерси Кор байгууллага “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх иргэдийн идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Өнөөдрийн зөвлөлгөөнөөр уг төслийн үр дүн болоод туршлагуудыг сум, дүүргийн засаг нартай хуваалцаж, санал бодлоо солилцох юм байна. Нийтдээ 2.5 жилийн хугацаанд хэрэгжиж буй дээрх төслүүд ирэх 12 дугаар сард дуусах ажээ.
Сум, дүүргийн Засаг дарга нарын зөвлөлгөөн болж байна | ||
Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.