Шууд Chart

Сүхбаатарчууд гурав дахь жилдээ нийтийн гүйлтээр гүйлээ

2014-10-30 11:37:38

Сүхбаатар аймагт “Эрүүл гэр бүлээс Монголын ирээдүй” уриан дор зохион байгуулж буй “Бүх нийтийн кросс” гүйлтийг энэ жил гурав дахь удаагаа зохион байгууллаа.

Энэ удаагийн "Бүх нийтийн кросс гүйлт”-д Сүхбаатар аймгийн 75 байгууллага зохион байгуулалттай оролцож, давхардсан тоогоор 9000 гаруй иргэн олон нийтийг хамруулсан ба зохион байгуулагч, байгууллагууд нь өөрсдийн санаачилгаар 2.800.000 төгрөгийн витамин, амин дэмээр оролцогчдыг урамшуулж, хамтран ажиллалаа.

Мөн “Бүх нийтийн кросс гүйлт” зохион байгуулагдсаны үр дүнд салбар дундын хамтын ажиллагаа идэвхжиж, байгууллагуудын уялдаа холбоо, иргэд хамт олны хөдөлгөөний идэвх сайжран оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна" гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

Сүхбаатарчууд ийнхүү Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж “Бүх нийтийн кросс” нэртэй холын зайн гүйлт зохион байгуулсаар уламжлал тогтжээ.


Бүх нийтийн кросс гүйлтийг 3 дахь жилдээ зохион байгууллаа - See more at: http://www.zasag.mn/m/ministry-of-health/view/7365#sthash.H4faxY6p.dpuf
Бүх нийтийн кросс гүйлтийг 3 дахь жилдээ зохион байгууллаа - See more at: http://www.zasag.mn/m/ministry-of-health/view/7365#sthash.H4faxY6p.dpuf

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сүхбаатарчууд гурав дахь жилдээ нийтийн гүйлтээр гүйлээ  
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй