![](/uploads/201410/news/thumb/477da11641d669357aa39bf1346e2bfe_x3.jpg)
“ТВ Коктейль” хамтлагийн залуус “Омарын эрэлд” адал явдалт, инээдмийн уран сайхны киноны хийц, зураг авалтын агшнуудаа олон нийтэд дэлгээд байна. Тэд "Омарын эрэлд" уран сайхны киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д хийжээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог юм.
Уг киноны зохиолыг жүжигчин, дуу оруулагч Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон ба жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд кино театруудад нээлтээ хийх "Омарын эрэлд” адал явдалт инээдмийн уран сайхны киноны албан ёсны трейлер цацагдлаа.
“ТВ Коктейль”-ийн залуус шинэ киногоор бэлэг барина | ||
Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.