УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд АН-ын даргын суудлаасаа огцрох талаар мэдээлэл хийсэн гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхий сайдыг намын даргаас сайн дураар огцорно гэсэн мэдээлэл өнөөдөр тараад байгаа бөгөөд одоохондоо энэ талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын хэвлэлийн албанаас албан ёсны тайлбар хийгээгүй байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаярын байр суурийг сонирхоход тэрээр, "Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорлоо л гэсэн үг. Улс төрийн намуудын тухай хуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гээд заачихсан байгаа. Улс төрийн тогтсон хэв жаяг шүү дээ. “ЭЗЭН-100” гэдэг шиг ээлжит арга залиа хэрэглэж байгаа юм болов уу даа. Ялангуяа Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй байгаа. Энэ бол Ардчилсан намын дотоод асуудал. Бид Ерөнхий сайдын асуудлыг тавьсан. Намын дарга нь хэн болох нь бидэнд сонин биш. Өнөөдөр эдийн засаг нурж байна. Валютын цэвэр нөөцөө шавхаад дуусч байна. Хямралаас хохирол багатай гарах төсвийг батлах ёстой” гэлээ.
Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорно гэв | ||
Үзсэн: 1444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.