Шууд Chart

Д.Тэрбишдагва: Надад Шадар сайдын суудлаас зууралдаад байх шаардлага байхгүй

2014-10-30 13:49:01

МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан эх орондоо ирээд буцсан. Түүнийг явсны дараа МАХН-ын дарга Д.Тэрбишдагвыг Шадар сайд болон намын дэд даргын суудлаасаа огцрохыг шаардсан гэсэн мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа.

-Таныг МАХН-ын дэд дарга болон Шадар сайдын албанаас халах талаар мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-Надад одоогоор МАХН-аас албан ёсоор Шадар сайд болон намын дэд даргаас огцрохыг шаардсан ямар ч хүсэлт амаар болон бичгээр ирээгүй байна. Хэрэв үнэхээр намын гишүүдээс тийм хүсэлт гараад огцрохыг шаардсан шалтгаанууд нь ойлгомжтой байх юм бол би хүлээж авна.
 
-Огцроход бэлэн гэсэн үг үү?
- Намын зарим гишүүдийн дунд тийм яриа гарсан юм шиг байна лээ. Дахиад хэлье, хэрэв үнэхээр огцруулах шаардлага гаргаад үндэслэл шалтгаан нь үнэхээр үнэн байвал би огцроход бэлэн байна. Надад Шадар сайдын суудлаас зууралдаад байх шаардлага байхгүй.
 
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яриад багагүй хугацаа өнгөрлөө. Та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би хувьдаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй байгаа.
 
-Тэгвэл “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай бүлгийн ихэнх гишүүн Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Зарчмын хувьд хамтарч ажиллаж байгаа нэг намын даргаа огцруулна гэдэг боломжгүй зүйл шүү дээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Тэрбишдагва: Надад Шадар сайдын суудлаас зууралдаад байх шаардлага байхгүй  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй