Шууд Chart

Афганистанд борооны улирал эхэлжээ

2013-08-05 13:22:28

Афганистанд болсон үерт наад зах нь 70 гаруй хүн амиа алдсан тухай CNN мэдээллээ. Хүчтэй аадар борооны дараа үер болж, нийслэл Кабул болон дагуул хотууд үерт хамгийн их өртөж, орон сууцны байшингууд эвдэрсэн байна. Тэрчлэн үер Нуристан, Хост мужуудад болсон байна. Ойрын хэдэн өдөр Афганистанд бороо үргэлжлэн орох талаар цаг уурчид анхааруулжээ.

Онцгой байдлынхан болон цэрэг армийнхан үерт нэрвэгдэгсдэд туслаж байгаа хэмээн эрх баригчид мэдээлжээ.

2010 онд урьд нь болж байгаагүй аймшигт үер болсноор 1800 гаруй хүн амиа алдаж, 21 сая хүн нэрвэгдэж байсан юм. Жил бүрийн борооны улиралаар хоёр улсад олон хүн амь үрэгддэг аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Афганистанд борооны улирал эхэлжээ  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй