![](/uploads/201410/news/thumb/db38e08af0faed8f57638ed67e977042_x3.jpg)
Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд ням гарагт хоёр дахь шатны тоглолтоо хийснээс хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд 75-р сургуулийн баг тамирчид өрсөлдөгч 114-р сургуулийн багийг 11:2-ын харьцаатай хожиж, энэ насны ангилалдаа дээд амжилт тогтоосон байна.
17 насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж байгаа 10-р сургуулийн баг 26-р сургуулийн багийг 5:4-ийн харьцаатай, 34-р сургуулийн баг 15-р сургуулийн багийг 9:7-оор, 18-р сургуулийн баг 41-р сургуулийн багийг 6:3-ын харьцаатай тус тус хожсон байна.
Харин хөвгүүдийн 11 насны ангилалд 41-р сургуулийн баг Орхон багийг 9:0-ээр хожиж тэмцээний дээд амжилтыг тогтоосон байна. Түүний араас 115-р сургуулийн баг өрсөлдөгч 114-р багийг 5:1-ээр хожсон амжилтыг гаргажээ.
13 насны ангилалд 26-р сургуулийн баг 115-р сургуулийн багийг 12:0-ээр, 41-р сургуулийн 2-р баг Орхон багийг 11:2-оор, 41-р сургуулийн 1-р баг 114-р сургуулийг 9:0-ээр, БУЦС 34-р сургуулийг 14:2-оор, 52-р сургуулийн 1-р баг 2-р багаа 6:1-ээр тус тус хожжээ.
15 насны хөвгүүдийн ангиллын 60-р сургуулийн баг 18-р сургуулийг 7:6-аар, 34-р сургуулийн баг 118-р сургуулийг 9:2-оор, 26-р сургуулийн баг 114-р сургуулийн багийг 3:2-оор, 41-р сургуулийн баг 52-р сургуулийн багийг 6:2-оор тус тус хожсон бол 75-р сургуулийн баг БУЦС-тай 4:4-ийн харьцаатай тэнцсэн байна. Хан-Уул дүүргээс охидын 15, 17 насны ангилалд баг тамирчид оролцож байгаа. 15 насны охидын ангилалд 114-р сургууль, 26-р сургуулийн багтай тоглож 0:0-ийн харьцаатай тэнцсэн бол 41-р сургуулийн баг БУЦС-т 1:4-оор ялагджээ.
Харин охидын 17 насны ангилалд БУЦС 26-р сургуулийн багийг 4:3-аар хожиж, 41-р сургуулийн охидын баг 10-р сургуулийн багтай 7:7-гийн харьцаатай тэнцсэнээр ням гарагийн тоглолтууд өндөрлөжээ.
"Дуулиан 2020" үргэлжилж байна | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.