УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаан өглөө 09:00 цагаас эхлэх байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас болж ирц бүрдээгүй тул хойшлуулсан юм.
Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуулийн төслийг буцаан татаж байгааг УИХ-ын дарга танилцууллаа.
Харин үүний дараа ирэх оны Төсвийн тухай хууль болон түүнтэй дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр танилцуулгыг хийж байна.
Үүний дараа чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцэх юм.
Одоо ирэх оны төсвийн тухай хуультай холбогдуулж гишүүд асуулт асууж байна.
Чуулганы хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.