Шууд Chart

Ерөнхий сайдыг огцруулах асуудалд АН завсарлага авлаа

2014-10-31 09:58:13

Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын бүлэг уг асуудлаар ирэх лхагва гараг хүртэл завсарлага авч буйг танилцуулснаар асуудлыг хэлэлцэх боломжгүй болж хуралдаан дахин хойшиллоо.

Өмнө нь уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан юм. Ийнхүү АН-ын бүлэг завсарлага авч буй шалтгаанаа Д.Эрдэнэбат  гишүүн  “Ерөнхий сайдын асуудлын талаар өчигдөр АН-ын бүлэг хуралдаж байгаад завсарлага авсан. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж байр сууриа нэгтгэнэ. Түүнчлэн ирэх оны төсөв гэх мэт яаралтай хэлэлцэх асуудлууд багйаа учраас завсарлага авч байна” хэмээн тайлбарласан юм.
 
Харин УИХ-ын гишүүн М.Энхболд Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг ганц МАН-ын бүлгийн гишүүд өргөн бариагүй, АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ч мөн байгаа гэдгийг Д.Эрдэнэбат гишүүнд хэллээ. Мөн энэ санал олон иргэдийн санаа зорилгод нэгдэж байгаа гээд өргөн барьсан хуулийн төслийг 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой байтал дахин дахин ингэж хойшилж байгаа нь хууль зөрчсөн хэрэг болж байна гэсэн юм.
 
Түүнчлэн Л.Цог гишүүн энэ асуудлыг зөвхөн МАН-ын бүлэгтэй холбон ойлгож байгаа нь буруу гээд мөн л хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нь өнгөрч  хууль зөрчиж байна гэлээ.
 
Ийнхүү УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дахин хойшлуулж ирэх лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайдыг огцруулах асуудалд АН завсарлага авлаа  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-11-01 18:24
hmmm

Бидэнтэй нэгдээрэй