Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль болон дагалдан орж ирсэн нийт долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын Ж.Эрдэнэбатын асуултын дагуу ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх шаардлагатай 31 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэчнээн тэрбум төгрөг шаардлагатай байгааг тус бүрд нь танилцууллаа.
Ажлын хэсгийн гишүүдийн танилцуулснаар тус айсагт нийт 31 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 22.4 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Түүнчлэн барилгын ажил нь эхлээд дуусаагүй 200 гаруй обьект бий гэлээ.
Энэ мэтчилэн орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын арга хэмжээний хүрээнд төсөвлөгдсөн мөнгө нь бага байгаа учраас байнгын хорооны ажлын хэсэг уг асуудлыг нарийвчлан судалж, аймаг тус бүрээр нь тоо гаргах хэрэгтэй гэж үзлээ.
Үүнтэй холбоотойгоор Д.Батбаяр болон Ч.Хүрэлбатар нарын гишүүд уг асуудлаар УИХ нэгдсэн ойлголцолд хүрч, шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байсан юм.
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Төсвийн тухай хуулийг дагаж өөрчлөхөөр өргөн мэдүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүрт гишүүдийн саналыг хурааж дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.