Шууд Chart

Э.Бат-Үүл: Д.Батбаяр Чингис бондын мөнгийг өөрийн хөрөнгө шигээ зарцуулсан, үүнийгээ нийслэлээр төлүүлэх гэж байна

2014-10-31 13:54:08

Ирэх оны төсвийн тухай хуульд орон нутагт төсвийн зарим эрх мэдлийг шилжүүлэх, зарим салбарын хөрөнгө оруулалт болон зарлагыг орон нутагт шилжүүлэхээр өргөн барьсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим орон нутгийн удирдлагууд зөрүүтэй байр суурьтай байгаа юм. Тухайлбал, өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн гишүүнээр оролцсон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцож энэ талаар үг хэлсэн юм.

Тэрээр "Би өмнө нь УИХ-ын гишүүн байж төсөв батлалцаж явсан хүн. Хууль батлаагүй байхад төсөвт маш том зарчмын өөрчлөлт оруулж ирсэн. УИХ-д өмнө нь ийм жишиг байгаагүй. Боловсрол, эмч, нийтийн тээврийн 300 гаруй ажилтны цалинг хууль өөрчлөөгүй байхад төсвийн суурь зардалд танаад оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хуулийг нь өөрчлөөгүй байхад манай нийслэлийн төсвийн зардлыг 500 тэрбум төгрөгөөр танаад оруулж ирсэн. Нөгөө талаас Сангийн яам энд нягтлан бүртгэлийн аргаар нийслэл дээр залилан хэрэглэж байгаа юм.

Нэгэнт ийм ноцтой байдал үүсчихээд байхад хууль зөрчсөн төсвийг иргэдийн хуралд барьж чадахгүй. Нэгдүгээр сарын нэгнээс төсвийн тусгай дэг тогтоохоос өөр аргагүй. Тэгэхээр хүмүүст хамгийн бага төсвөөр цалин өгч, хамгийн бага хэмжээгээр халамж өгнө. Товчхондоо бүх хүмүүсийг гудамжинд гаргана гэсэн үг. Ерөнхий сайд, Д.Батбаяр хоёр үүнийг гардаж хийсэн. Д.Батбаяр сайд Чингис бондын мөнгийг хувийн хөрөнгө шигээ зарсан. Түүнээс гарсан өрийг нийслэлийн төсвийг дампууруулж байж дарж хариуцлагаас зугтах гэж байгаа юм" гэлээ.
 
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийг орон нутагт шилжүүлж байгаа нэрээр Засгийн газар залилан хийж байна. Төр мөнгөгүй болчихоод буруугаа ард түмэн рүү чихэж байна гэдгээ хэлэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгийг орон нутагт шилжүүлэх нь буруу гэж үзэж байгаа юм.
 
Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийг хэлэлцэхдээ уг асуудлыг хэлэлцэнэ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Бат-Үүл: Д.Батбаяр Чингис бондын мөнгийг өөрийн хөрөнгө шигээ зарцуулсан, үүнийгээ нийслэлээр төлүүлэх гэж байна  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-31 19:13
Бондын боорцогноос хувь хүртээгүй гэж гоншигнож байгаа юм биз дээ.
182.160.44.xxx [182.160.44.xxx] 2014-10-31 14:31
Баатараа АН-н булхай идэж уусныг Ард түмэндээ илчлээд өгөөч Тэгж гэмээ нь таны БААТАР батлагдана.

Бидэнтэй нэгдээрэй