Олон улсын футзалны "Дэрэн цом-2014" тэмцээн ирэх сарын тавнаас есний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Шведэд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өсвөрийн шилдэг хөлбөмбөгчдийн ДАШТ-нд амжилттай оролцдог хүүхдийн хөлбөмбөгийн Дэрэн клуб, Улаанбаатар Их сургууль хамтран V дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнд футзалны Монгол улсын хөлбөмбөгийн клубуудээс гадна ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү, Ангарск, Чита зэрэг мужийн өсвөрийн хөлбөмбөгчдийн есөн баг, Өвөр Монголын Ордос хотын өсвөрийн хөлбөмбөгчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
1998-2004 оны хооронд төрсөн өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд нийт 6 насны ангилалаар Буянт Ухаа спорт цогцолбор, Улаанбаатар Их сургуулийн зааланд зохион байгуулах тэмцээний салхийг 11-р сарын 5-ны өдрийн 09:00 цагт УБИС- Эрчим, Сэлэнгэ-Хоромхон багуудын 15 хүртэлх насны хөвгүүдийн, мөн 14 хүртэлх насны хөвгүүдийн Орхон-Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглолтоор хагалах юм байна.
Олон улсын футзалны "Deren cup" тэмцээн болно | ||
Үзсэн: 1318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.