Шууд Chart

Гандантэгчинлэн хийдийн лам нар Японд буяны ном хурав

2014-10-31 14:44:46

Япон улсын зүүн хойд бүс нутагт болсон цунами, газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд зориулж Монгол - Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол лам нарыг залж буяны ном хуруулсан байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд энэхүү буяны хурал номын айлтгалыг Японы Окояма мужид орших 500 гаруй жилийн түүхтэй буддын эртний Кокусэжи сүмд хурж, цунамид өртсөн Японы сүсэгтэн олонд сэтгэлийн дэм үзүүлжээ.

Тус арга хэмжээг зохион байгуулсан Монгол – Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Т.Хасбаатар болон Гандантэгчинлэн хийдийн лам нарт Японы ард иргэдээс талархал илэрхийлж, буян номын ажилд нь амжилт хүссэн байна.

 
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гандантэгчинлэн хийдийн лам нар Японд буяны ном хурав  
Үзсэн: 1674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-10-31 17:21
Buyantai yum bolj ee

Бидэнтэй нэгдээрэй