Шууд Chart

БНХАУ-аас худалдаа хийдэг монгол иргэдэд сэрэмжлүүлж байна

2014-10-31 14:56:53

Манай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ авч явсан гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр, цөөн тоогоор зөөж оруулсан нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл тул барааг хурааж авсан тохиолдол сүүлийн үед багагүй гарч иргэд санхүүгийн өндөр торгуульд унаж байна.

Тиймээс иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хятад улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүслийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаараарай.
 
Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэж байхгүй бол таны эд бараа Монголд ирсэний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч иргэн та өөрийн буруугаас мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ-аас худалдаа хийдэг монгол иргэдэд сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 3881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
99.150.163.xxx [99.150.163.xxx] 2014-11-01 12:12
Hyatadaas manaid hool bish hor orj irj bhad shalgadaggui, ard tumen eruul mendeeree mash ih hohirch bga. Hyataduud hil gaalidaa ingej hyanalt tavij manaihan undur torguuliar hyatadiin ediin zasgiig demjij bn gesen ug. Hyatadaas orj irj bga bolgoniig mash sain shalgaj adilhan torguuli tavih esvel bur oruulahgui bh ni zuitei
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-11-01 00:08
тх
218.202.138.xxx [218.202.138.xxx] 2014-10-31 16:21
ard tumendee mun ih sanaa tavivaa. odoo l medej bgaa iumuu. hyataduudad deerelhuuleed , hulhiduulaad 2o heden jil bolj bhd odoo l uhaarchdee

Бидэнтэй нэгдээрэй