УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөө өглөө Төсвийн байгуулалтын байнгын хороогоор хийсэн билээ.
Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын бүлэг завсарлага авсан юм.
Хуралдааны эхэнд хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа гишүүд асуулт асууж байна.
Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Чуулганы хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.