Шууд Chart

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ

2014-10-31 16:38:09

Өнөөдөр Засгийн газрын “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Цахим хурлын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сүүлийн хоёр жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас томоохон 89 төсөлд 130.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол Чингис бондын хөрөнгөөр 196 үйлдвэр өргөтгөж, 88 үйлдвэр шинээр барьж байна. Эдгээрийн үр дүнд одоогийн байдлаар 2700 гаруй хүн ажлын байртай болж, 1600 орчим ажлын байр хадгалагдаж чадлаа. Төрийн дэмжлэгээр боссон шинэхэн үйлдвэрүүд хаалгаа нээсээр байна. Өдөрт 800 хос гутал үйлдвэрлэх Best shoes үйлдвэр маргааш нээлтээ хийх бол тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр 11 дүгээр сард ашиглалтад орно, ганжуулсан шилэн бүтээгдэхүүний үйлдвэр удахгүй бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ гэж мэдэгдлээ.

Түүнчлэн энэ үеэр өгсөн мэдээллээр аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох ажил эрчимтэй урагшилж, ойрын 30 жилд хийгдээгүй зам, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг нийслэлд сүүлиийн хоёр жилд өрнүүлжээ.
 
Энэ жил манай улс 490 мянган тонн үр тариа хурааж авсан нь манай улсын газар тариалангийн оргил үе болох 1987 оноос хойшхи хамгийн өндөр дүн аж. Үүгээрээ энэ жил улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, ирэх хаврын тариалалтын үрийн буудайгаа нөөцлөх боломжтой юм байна. Оны эхний 10 сарын байдлаар 39 мянган иргэнийг байнгын ажлын байртай болгож, 150 мянга гаруй хүнийг ажлын түр байраар хангажээ. Хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд 2012 оны эхэнд 10,3 хувь байсан ажилгүйдлийн түвшин 7,3 хувьд хүртэл буурлаа гэж Ч.Сайханбилэг сайд хэллээ.
 
Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг энэ цахим хурлын үеэр хангалтгүй биелэлттэй байгаа ажлуудыг нэрлэж, үүрэг даалгавар өгдөг. Төсвийн төсөлд яам, агентлагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэхдээ Сангийн яам алдаа дутагдал гаргасан. Цаашдаа энэ чиглэлээр яам, агентлагууд ч анхаарч ажиллах шаардлагатай. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар ажлаа тайлагнах, суудлын автомашин хэрэглэх лимит тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар удаашруулалгүй оруулж шийдвэрлүүлэхийг яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгожээ.
 
Үйлдвэрийн тэжээлийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлсэн ч гар тэжээл бэлтгэлт болон аюулгүйн нөөцлөлт хангалтгүй байна. Өвөлжилтийн бэлтгэлийн энэ мэт асуудалд зохицуулалт хийхийг холбогдох яамд, орон нутгийн удирдлагуудад, автозам барилгын ажлыг гэрээний хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компаниудтай хариуцлага, алданги тооцохыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд даалгажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ  
Үзсэн: 4150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
94.112.196.xxx [94.112.196.xxx] 2014-11-01 17:25
ALTANHUYGIIG HAMGAALJ OLON YM BITGII BUR ENE BUH AJILIIG ARD TUMEN HIISEN BOLHOOS TA 76 HIIGEED GIIGUULSEN YM BISH TA NARIIN HUVILDAAN IDSEN BAYJISAN LUIVARDSAN NI L TA BUGDIIN TANAI ZASGIIN GAZRIIN GIIGUULSEN AJIL BAIH OLON YM DONGSOLGUI NAAD TURLUURUU ULSUUG LUIVARDSAN HULDUU ALTANHUYGAA ZAILUUL
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-01 11:14
Ганц ардчилсан намч биш Ардын нам тэгээд яасан юм.90 жил юу хийсэн юм бэ. Одоо эд нараас залхаж байна. Монголд цоо шинэ улс төрийн хүчин хэрэгтэй.
112.161.96.xxx [112.161.96.xxx] 2014-11-01 08:38
Сайханбилэгээ танай нам хулгай хийдэг Баярцогтдоо хэзээ ямар хариуцлага тооцох юм бол.Алтанхуяг гэж бас донгио нөхөр албан тушаалд дуртай гэж.ардчилсан нам энэ ирэх сонгуульд энэ баыдлаараа байвал санах хэрэггүй.Д.Эрдэнэбат гэж бас бүтэхгүй ээ.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-10-31 22:37
САЙХАН ШААХ ЮМАА ГОМО ПИЗДАА
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-10-31 21:12
bitgii xudlaa xuts ta nar idej uuj xanab u
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-10-31 20:26
saihanbilegt bayar hvrgei altanhyuagt bayar hvrgei ta 2 sain shv de
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-10-31 20:17
unen shuu dee, iim ih ajil hiij bhad uneheer busad ni ednii derged hiisen zuilgui gedeg ni ulam tod bolhoor dnasan turshaa ih hurliin gishuun,darga daamal yavah huseltei MANAN giinhan baij yadah yum daa.Hamgiin ih ajil hiij bgaa zasgiin gazraa demjij bna,MANAN hudlaa ard tumnii neriig bairj uvaigui uls tor hiij ajliig ni gazaahaa boliochee, ta nar toroos terbumtnuud bolchood busad ni ooriinhoo hodolmoroor amidralaa zegzleheer zutgej yavahad sadaa bolohgui zailaachee

Бидэнтэй нэгдээрэй