Шууд Chart

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив

2014-10-31 17:42:56

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.18-д “Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Ингэхдээ хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан байх шаардлага тавина”, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах”-аар заасан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлснийг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
 
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байна.Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Энэхүү хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл нь найман бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттай бөгөөд бүлгүүдэд дараах асуудлуудыг тусгажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барив  
Үзсэн: 1973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.185.xxx [180.235.185.xxx] 2014-12-01 07:46
Маш сайн төсөл байна 2 настай хүүхдийн цэцэрлэг олдохгүй байгаа учир олон залуу ээж нарт ажил хийхэд нь туслаж байна шүү дээ амьдрал ядууралд орж байгаа асуудал ч давхар шийдэгдэж байна дэнмжиж байна
180.235.186.xxx [180.235.186.xxx] 2014-11-01 11:00
harin ch ih heregtei huuli busuu,,ene dood taliin hun huuhde tend uguhgui l baiwal baraw.tertei tergui ulsin tsetserleg achaallaa daahaa boliod zarim huuhduud tsetserleg deer ni sheene baana geed shingen yum uguhgui tumnii ursiig tsangaaj bna
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-10-31 22:59
энэ бүр аюултай төсөл байна. Мөнгөнөөс болж хүний юу чмэдэхгүй нялх хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор эзгүй газар авч алах нь л дээ.Эзэнтэй улсын цэцэрлэг бөөн хэл ам болж байхад мэрэгжилгүй, эзэнгүй хүнээр харуулсан энэ үйлчилгээ бол манай нөхцөлд хэзээч таарахгүй э. Үүнийг эсэргүүцэж байна.
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-10-31 22:59
энэ бүр аюултай төсөл байна. Мөнгөнөөс болж хүний юу чмэдэхгүй нялх хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор эзгүй газар авч алах нь л дээ.Эзэнтэй улсын цэцэрлэг бөөн хэл ам болж байхад мэрэгжилгүй, эзэнгүй хүнээр харуулсан энэ үйлчилгээ бол манай нөхцөлд хэзээч таарахгүй э. Үүнийг эсэргүүцэж байна.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-10-31 19:55
УБ-т хороолол барьж байгаа компануудад ядаж газраа өгөхдөө сургууль цэцэрлэгийнх нь асуудлыг хамтад нь шийдэхээр болзолтойгоор газраа зарж байвал

Бидэнтэй нэгдээрэй