Шууд Chart

“Манчестер сити”-гийн мэргэжилтэн Пепед санаархав

2014-10-31 18:10:31

Английн Премьер лигийн “Манчестер сити” баг Испанийн “Реал” багийн хамгаалагч Пепег өвлийн солилцоо наймааны цонхоор худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ. "Сити"-гийн мэргэжилтэн Мануэль Пеллегрини түүний төлөө 10 сая евро зарлагадахад бэлэн байгаа аж. 

Учир нь тэрээр өөрийн багийн хамгаалагч Элиаким Мангаль, Мартин Демичелис нарынхаа тоглолтод сэтгэл хангалуун бус байгаа юм. Мөн тэрээр Венсан Компанитай нэг түвшинд тоглож, түшиг болчихоор өөр хамгаалагч авч ирэхээр судалж байгаа бөгөөд Пепег авахаар хамгийн их сонирхож байна. 

Харин “Реал”-ын хувьд залуу тоглогч Рафаэль Вараны ур чадвар өдрөөс өдөрт дээшилж байгаа учир Пепег зарахад асуудалгүй гэж үзэж байгаа бололтой. Пепегийн “Реал”-тай байгуулсан гэрээ 2016 онд дуусах билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Манчестер сити”-гийн мэргэжилтэн Пепед санаархав   
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй