Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-03 10:29:32

Арваннэгдүгээр сарын гуравны өдөр тутмын сонинуудын онцлох, мэдээ материалын тоймыг хүргэж байна.  

“Өдрийн сонин” тэргүүн нүүртээ "Халад өмсч эмнэлгүүдээр яван хулгай хийдэг бүлэглэл баригджээ", "Гэр бүлийн бизнесээ "толгойлдог" Ц.Баатарбилэгийнд өнжив", удаах нүүртээ "Б.Чойжилсүрэн: Ардын нам ингэж нурааж яваагүй", "Эрдэнэт" үйлдвэр болон "Монголрросцветмет" ХХК -ийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай", "Өндөрхаан-Мөнххаан-Баруун Урт чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ" зэрэг мэдээ материалыг нийтлэжээ.    
 
“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа "Нигерийн гурван иргэнийг онгоцноос нь буулгалгүй буцаажээ", "Хатуу түлшийг 2050 он гэхэд халах боломжтой", "Үнэт зүйлээ үлээсэн Монгол", "Зэрлэг ан амьтны эд эрхтэн наймаалагчдыг илрүүлэв", зэрэг бичвэрүүдийг онцложээ. 
 
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа "БНХАУ шинэ төмөр замд 40 тэрбум ам.доллар зарцуулна", "Ч.Отгочулуу: Оюутолгойн орлого, өсөх буурах тухай ярихад эрт байна", "Б.Нагаанбуу: Нийслэлийн сүлд Хангарьд яст мэлхий биш төр тулгалсан гал голомт мөн", "З.Энхболд Сүхбаатар аймагт ажиллав", "Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Иргэдийн дунд төр засаг тогтвортой ажиллаасай гэсэн хүлээлт байна" зэрэг нийтлэл, ярилцлагуудыг багтаажээ.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас "Хуультай улсын хууль бус ажиллагаа", Д.Эрдэнэбатын хийтэй мэдэгдлүүд", "Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Сайнтөгсийг томилжээ", "Цалин буух сургаар орон нутгийг зорьдог бүлэглэлийг илрүүлэв", "Бөхөнгийн 162 эвэр авч явсан иргэдийг саатуулжээ" зэрэг мэдээллийг унших боломжтой юм.
 
“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд "Хувьсагч хайсан Н.Алтанхуяг", "Хан-Уул дүүргийг Г.Батхүү гишүүнд бүхлээр нь өгчихөөч", "Хавдрын эсрэг аян- Итгэлийн галыг бөхөөхөд оршсон тэнцвэргүй тулаан", "Х.Баасансүрэн: Хүмүүс бид аз жаргалын тухай бодолдоо төөрчихөөд байна" зэрэг материал нийлэгдсэн байна.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас "Ё.Отгонбаяр: Монгол Улсыг "21 вантай ханлигуудын нэгдэл" гэмээр төсөв өргөн барив", "М.Эрхэмхүү: Б.Болдсайхан эмч "Би бөө биш, дараа нь юу болохыг яаж мэдэх юм" гэж хэлсэн", "Х.Маргад-Эрдэнэ: Найман хувийн зээлийг хэвийн олгож байна" зэрэг ярилцлагыг унших боломжтой.
Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй