![](/uploads/201411/news/thumb/8e5851a8ac21c8ae090650fe7f92fc8d_x3.jpg)
Эстони улсын Таллин хотноо өнгөрөгч 26-ны өдрөөс 11 дүгээр сарын нэгний хооронд зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин өрсөлдсөнөөс манай тамирчин Баатархүүгийн Мөнхжин охидын 8-10 насанд мөнгөн медаль хүртлээ. Энэ насанд 12 орны 28 даамчин өрсөлдсөнөөс Беларусын Часнакова Мариа найман хожил, нэг тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин долоон хожил, хоёр хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын Скиарбина Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ.
Б.Мөнхжин сүүлийн таван өрөгт ОХУ, Голланд, Беларусь, Латви, Казахстаны хүүхдүүдийг дараалан хожиж, мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү Монголын 12 өсвөрийн даамчин Эстони улсыг зорьсноос Б.Мөнхжин медалийн буухиаг тасалсангүй. Мөн тэрээр өнгөрөгч зургаадугаар сард Тайландад болсон Азийн аваргаас алтан медаль хүртсэн юм.
Энэ удаагийн даамыг өсвөрийн ДАШТ-д манай улсаас нэг мөнгөн медаль, нэг шагналт V байр эзэлсэн амжилт үзүүлснээр тэмцээнээ дуусгалаа. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Г.Дүүрэнбилэг IX байрт шалгарлаа.
Б.Мөнхжин медалийн буухиаг үргэлжлүүллээ | ||
Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.