![](/uploads/201411/news/thumb/a41040ffff3894ddbb0a60081094f763_x3.jpg)
Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар өрсөлдөж байна. Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ тэргүүлж, алтан медаль хүртлээ.
"А" хэсгийг тэргүүлэн барилдсан тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж улмаар ОХУ-ын бөх Кристинаг юүко үнэлгээгээр ялсан бол хэсгийн аваргын төлөө Испанийн бөх Жулиаг юүкогоор ялж хагас шигшээд БНСУ-ын бөхийг ялж финалдсан юм. Харин аваргын төлөө олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Эва Черновичкиг юүко үнэлгээгээр ялж түрүүллээ. М.Уранцэцэгийн хувьд 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байсан бол ийнхүү "Их дуулга"-д түрүүлж, 500 оноо нэмснээр 3393 оноотой боллоо.
М.Уранцэцэг дахиад түрүүлэв | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.