![](/uploads/201411/news/thumb/a006a66d3c2e89a97001761921c5a5ee_x3.jpg)
“Арсенал"-ын дасгалжуулагч Арсен Венгер багийнхаа довтлогч Алексис Санчесийг “Барса”-гийн Луис Саурестай адилтгахын зэрэгцээ Өмнөд Америкийн гаралтай довтлогчдыг магтав.
А.Венгер: Санчес, Саурес хоёрт адилхан талууд бий. Саурес заримдаа өрсөлдөгчдөө бөмбөгөө өгчихдөг ч маш хурдан булааж чаддаг. Энэ чанар Санчесд ч байгаа. Довтолгоо болон хамгаалалтын хооронд ямар ч үед бөмбөгний төлөө тэмцдэг. Тэд бас их хурдтай шүү дээ.
-Довтлогчдын тухайд...
А.Венгер: Хэрэв бид Европ болон хөлбөмбөгийн ертөнцөөр судалгаа хийвэл өнөөдөр Өмнөд Америкд л довтлогчид тогтмол хөгжиж байна шүү дээ. Европийн лигүүдийг харахад довтлогчид нь хаанаас гаралтай байна вэ?, Дор хаяж 80 хувь нь Өмнөд Америкаас гаралтай байгаа биз дээ. Тэгэхээр бид академууддаа довтлогчдыг дахин хөгжүүлж эхлэхийн тулд юу хэрэгтэй вэ? гэж өөрсдөөсөө асуух болж байна. Миний бодлоор “Гудамжны хөлбөмбөг” үүнд асар их нөлөөтэй. Тэд үе тэнгийнхэн болон өөрсдөөсөө ах залуустай өрсөлдөж өөрийгөө бусдаас онцгой харуулах, дайчин хатуужилтай чанар, техникд суралцдаг. Харин Европийн тоглогчдод энэ чанар үгүйлэгдэж байна.
-Өмнө нь Европийн довтлогчид ямар байсан тухайд...
А.Венгер: 1960, 1970-аад оноос эхлээд бүр намайг 1996 онд Англид ирж байх үе хүртэл клуб болгонд толгойгоороо сайн тоглодог довтлогчид байдаг байлаа. Харин одоо бараг байхгүй байна.
Арсен Венгер: Саурес заримдаа өрсөлдөгчдөө бөмбөгөө өгчихдөг ч маш хурдан булааж бас чадна | ||
Үзсэн: 1798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.