“Өдрийн сонин” тэргүүн нүүртээ "Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах гутлын үйлдвэр ашиглалтад орно", "Б.Баярболд: Нарны гэрэл тусдаггүй барилга дотор нян үржиж байдаг", удаах нүүртээ "Ш.Батзандан: Шударга байхад ч хэмжээ хязгаар гэж бий", "Чингис бондоос 159 төсөлд 154 тэрбум төгрөгийн зээл олгожээ" зэрэг мэдээ материалыг нийтлэжээ.
“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа "Эдийн засаг эвхрэх үү, дэвхрэх үү", "Мал олширч малчин цөөрөв", "Хот хоорондын автобусны компаниуд тасалбараа хямдруулж эхлэв", "Шинэ бадрах" компанийн удирдлагыг хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт шалгаж байна" зэрэг бичвэрүүдийг онцложээ.
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа "Шинэ сургууль нэмэгдсэн ч сурагчдын тоо буурчээ", "Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй", "Г.Ариунболд: Хэргийг өөрөөр нь биш хууль сахиулагч ур чадвараа ашиглан нотлохоор тусгасан", "Д.Нарангэрэл: Эбола вирусын халдварыг 24-72 цагийн дотор илрүүлнэ" зэрэг нийтлэл, ярилцлагуудыг багтаажээ.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас "ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэж өглөө", "Ерөнхий сайдыг огцруулахыг хөдөөгийнхөн эсэргүүцэж байна", "Цагдаагийн алба хаагчид гар хүрчээ", "Их хэмжээний сум илрүүлэв" зэрэг мэдээллийг унших боломжтой юм.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас "М.Энхболд: Засгийн газрыг дагаж савлаад байвал УИХ-ын үйл ажиллагаа доголдоно", "Н.Удвал: Эбола вирус Монголд тархлаа гэдэг нь худал мэдээлэл", "Я.Батсуурь: Шүүхийн шийдвэрийн дагуу "Говь Поверт"-т 4.8 тэрбумыг төлсөн" зэрэг ярилцлагыг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.