Шууд Chart

Формула нэгийн ДАШТ-ийг Луис Хэмилтон тэргүүлж байна

2014-11-04 13:32:19

Формула нэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 17 дахь гараа АНУ-д болж өндөрлөлөө. Энэ гараанд Мерседес багийн англи нисгэгч Луис Хэмилтон нэг цаг 40 минут,  дөрвөн мянганы 785 секундаар бариалж түрүүлсэн байна. 

Тэрээр сүүлийн таван гараанд тэргүүлээд байгаа нь энэ юм. Харин хоёрдугаар байрт  4.3 секундаар хоцорч бариалсан нэг багийн нисгэгч Германы  Нико Росберг орcон бол гуравдугаарт "Рэд булл" багийн Даниел Рекардо орсон. Энэ жилийн дэлхийн аваргын 17 өдрийн дараах нийлбэр дүнгээр Мерседес багийн Луис Хэмилтон 316 оноотой тэргүүлж байгаа бол түүний багийн анд Германы  Нико Росберг  292 оноогоор удаалж, гуравдугаарт "Рэд булл" багийн Даниел Рекардо 214 оноогоор жагсаж байна.

Формулагийн 2014 оны ДАШТ өндөрлөхөд ердөө хоёр гараа үлдээд байгаа бөгөөд хэрэв Луис Хэмилтон тэргүүллээ хадгалж чадвал дэлхийн хошой аварга болно. Харин Нико Росберг түрүүлж чадвал анхны түрүүгээ авах юм. Энэ оны 18 дахь гараа 11 дүгээр сарын 9-нд Бразилд болох бол хамгийн сүүлийн гараа АНЭУ Абу Даби хотноо болно.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Формула нэгийн ДАШТ-ийг Луис Хэмилтон тэргүүлж байна   
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй