![](/uploads/201308/news/thumb/0960fe2d4ffd2c1e7df7312c918393e8_x3.jpg)
Өнөөдөр “Бүтээн байгуулалтын цаг” Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ. Энэ оны 11 сар гэхэд Монгол хонины ноосоор урласан 522 мянган дүрэмт хувцасаар сурагчдыг хангах юм. 9-р сарын 1 гэхэд 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9-р сарын 20-нд 4-5 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас, 10-р сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг бүрэн нийлүүлж дуусгах юм байна.
Дүрэмт хувцас өмнөх жилүүдийг бодвол 40 хувийн ноос, 60 хувийн полистр хольцтой учир 2-3 жилийн эдэлгээ даах чадвартай. Мөн түүнчлэн урьд жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14000 төгрөгөөр нэмэгдсэн нь давууны чанар, хийц сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа юм.
Сурагчдын дүрэмт хувцасны үнэ нэмэгджээ | ||
Үзсэн: 2861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.