![](/uploads/201411/news/thumb/5c842a8b4fb0d4a7f80f19461da2ea72_x3.jpg)
Тайваны Тайпей хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээнийн тоглолтууд өрнөж байна. Манай улсын шигшээ гурав дахь тоглолтоо Макаогийн шигшээ багтай хийж, 86:54 тооны харьцаагаар буулгаж авсанаар хагас шигшээд шалгарч үлдлээ.
Тэд эхний тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийж, 64:52-оор хожигдсон. Тэгвэл хэсгийн хоёр дахь тоглолтоо эзэн орны баг болох Тайванийн шигшээтэй хийж Тайванийг талбай дээр нь 73:66-аар буулгаж авсан юм. Тэгвэл хэсгийн гурав дахь тоглолтоо ийнхүү Макаотай хийснээр зооноосоо хоёроор гарч байгаа юм. Манай сагсчид дөрөв дэхь тоглолтоо Солонгосын шигшээ багтай хийнэ.
Сагсчид Макаог хожсоноор хагас шигшээд шалгарлаа | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.