Шууд Chart

Карло Анчелоттитэй гэрээгээ сунгана

2014-11-05 17:22:27

Лигийн тоглолтуудад гялалзаж буй Испанийн “Реал Мадрид” клуб багийнхаа дасгалжуулагч Карло Анчелоттитэй шинэ гэрээ байгуулахаар ярилцаад эхэлжээ. Эдүгээ 55 хүрч буй Итали мэргэжилтний гэрээний хугацаа 2016 оны зургадугаар сарын 30-нд дуусгавар болох байсан.

Тэгвэл “Оддын цуглуулга-2”-ыг хийж байгаа “Реал Мадрид” Карло Анчелоттитэй магад 2018 он хүртэл гэрээгээ сунгахаар ярилцаж байгаа юм байна.  Анчелотти “Реал”-ыг дасгалжуулан өнгөрсөн шөнө Аваргуудын лиг, түүний өмнө Испанийн цом, Европын супер цомд түрүүлээд байгаа билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Карло Анчелоттитэй гэрээгээ сунгана  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй