Шууд Chart

Б.Сугаржаргал: Намайг шигшээ багаас хасаагүй

2014-11-05 18:25:07

Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Спортын өнгө” сонинд өгсөн ярилцлагадаа Б.Сугаржаргалыг шигшээ багаас хассан, жүдогоор барилдуулахгүй хэмээн ярилцлага өгсөн байна. Учир нь үндэсний бөхийн начин цолтон, жүдогийн шигшээ багийн тамирчин Б.Сугаржаргал улсын наадмаар Монголын үндэсний бөхийн хөлийн цэц Д.Сэрээтэр начинтай муудалцаж, өвгөн бөхийг хэл амаар доромжилсон, нударсан гэх асуудал үүсгэсэн юм. Тухайн үед түүний энэ үйлдлийг Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга илт буруутгаж, хатуухан шийтгэл онооно хэмээсэн.

Харин Б.Сугаржаргал начин өөрийг нь шигшээ багаас хассаныг мэдээгүй байсан ба тэрбээр “Одоохондоо надад холбооноос тэгсэн, ингэсэн гэсэн юм хэлээгүй байна. Би “Женко” дэвжээндээ байгаа шүү дээ. Томоохон тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа болохоос биш. Миний хувьд сүүлийн нэг жилд жүдогоор барилдсангүй. Тиймээс иймэрхүү хэл ам гарах болсон байлгүй. Би жүдогийнхонтойгоо байнга бэлтгэл хийж байна” хэмээн ярьжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Сугаржаргал: Намайг шигшээ багаас хасаагүй  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2014-11-05 19:23
teneg novsn tom bietei oor uy ch bhgui

Бидэнтэй нэгдээрэй