Шууд Chart

800 сая хүнд сар бүр 5 кг үр тариа олгоно

2013-08-06 11:04:05

Энэтхэгийн парламент шинэ хөтөлбөр боловсруулах болсон тухай тус улсын хэвлэлүүд бичиж эхэлжээ.
 
Хөтөлбөрийн гол зорилго нь хүнсний аюулгүй байдлын тухай хууль бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжих юм бол Энэтхэгт жил бүр 1,3 триллион рупий /24 тэрбум долл./ шаардагдах аж.
 
Эл хуулийг баталсан тохиолдолд Энэтхэг улс дэлхий дахинд хамгийн том хэмжээний нийгмийн хангамжийн бодлоготой болох  юм.
Энэ хуулийн дагуу Засгийн газар 800 сая хүнд сар бүр хямд үнэтэй таван кг үр тариа олгох юм байна.
Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ хөтөлбөр нь Энэтхэгийн эдийн засгийг хямралд хүргэнэ хэмээн үзжээ. Харин хөтөлбөрийг дэмжигчид энэхүү арга хэмжээг ядууралтай тэмцэх хүчтэй алхам гэсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 30 гаруй хуулийг батлах ёстой бөгөөд хуулийн төслийн багцуудыг хэлэлцэхийн тулд депататууд зургаан  долоо хоногийн турш 16 удаа хуралдах ёстой ажээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

800 сая хүнд сар бүр 5 кг үр тариа олгоно  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй