Шууд Chart

Түркийн Төрийн боловсон хүчний удирдах газрын даргатай уулзав

2013-08-06 11:58:53

Монгол Улсаас БНТүрк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг энэ сарын 05-нд БНТүрк Улсын Төрийн боловсон хүчний удирдах газрын дарга Мехмет Али Кумбузолутай уулзаж, хоёр улсын төрийн албадын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.

Монгол Улсад зочлохыг урьсан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн урилгыг Элчин сайд Б.Батхишиг ноён М.А.Кумбузолуд гардуулж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн бүтэц, удирдлага, зохион байгуулалт, үүрэг, үйл ажиллагааны талаар ярьж танилцуулав.

Энэ он гарсаар Монголын прокурор, цагдаа, Үндсэн хуулийн шүүх, аудитын газар зэрэг төрийн байгууллагын ажилтнууд Түрк Улсад ирж, туршлага судлан, сургалтад хамрагдсаныг Элчин сайд дурьдаад цаашид хоёр улсын төрийн байгууллагын ажилтнуудын хоорондын энэ мэт хамтын ажиллагааны хэлбэрүүдийг олшруулан тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн 2013 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод болох төрийн албаны шинэчлэл, сорилтын тухай олон улсын бага хурлын хөтөлбөрийг танилцуулав.

Түркийн Төрийн боловсон хүчний удирдах газрын дарга  М.А.Кумбузолу тус улсын төрийн албанд 3,2 сая хүн ажиллаж байгааг дурьдаад төрийн албыг боловсон хүчнээр хангах, сонгон шалгаруулах, давтан сургах тогтолцооны талаар ярьж танилцуулав. Тэрбээр Монгол Улсад зочилж, хоёр улсын төрийн албадын харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түркийн Төрийн боловсон хүчний удирдах газрын даргатай уулзав  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй