Шууд Chart

АН-ын ҮЗХ хоёр өдөр хуралдаж, ийм шийдвэр гаргажээ

2014-11-10 08:59:08

Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны  ээлжит бус 43 дугаар хуралдаан хоёр өдөр дараалан шөнө хүртэл хуралдлаа.

Эхний өдөр хуралдаан үдээс хойш 18:00 цагаас эхэлсэн бөгөөд шөнийн 24:00 цаг хүртэл зөвхөн хуралдааныг даргалах гишүүдийг сонгосон юм. Намын дүрэмд ҮЗХ-ны гишүүд хурлыг удирдаж даргалах хүнийг сонгох ёстой байдаг аж. Гэтэл хуралдааны эхэнд Н.Алтанхуяг хурал даргалахаар эхэлсэн бөгөөд үүнийг нь нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл эсэргүүцэж дүрэмд намын дарга нар хурал даргалахгүй гэж заасан байгаа болохоор хурал даргалагчийг гишүүдийн зүгээс сонгоно гэдгийг хэлжээ. Үүний дараа Н.Алтанхуяг "Өөрсдөө индрээс буугаад хурал даргалахад нэрээ дэвшүүлье, ҮЗХ-ын гишүүд үүнээс сонгог" гэсэн саналыг гаргасан аж. Үүний дараа ҮЗХ-ын гишүүд хурал даргалах намын гишүүдийг сонгожээ. Ингэхэд  намын гишүүн Д. Баттулга, Д.Бадарсан, Э.Бат-Үүл нар олонхийн санал авч. Харин Н.Алтанхуяг Э.Бат-Үүлээс гурван саналаар дутуу байсан аж. Ингээд хуралдааныг намын удирдлагууд даргалж болохгүй хэмээн тайлбарлаж байсан хэдий ч нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ҮЗХ-ын хурал даргалахаар болжээ. Үүгээр эхний өдрийн хуралдаан өндөрлөсөн байна.

Харин дараагийн өдрийн буюу бямба гарагийн хуралдаан өдрийн 14:00 цагаас эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлаа баталсан байна. Ингэхэд:
1.Цаг уеийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, үүнд АН-ын даргын МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн гэрээний талаар авч хэлэлцэх
2.АН-ын Их хурал хуралдах товыг зарлах
3.Зарим гишүүдэд хариуцлага тооцох тухай Үндсэн дүрмийн хорооны мэдээлэл сонсож шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.
 
АН-ын даргын МАХН-тай байгуулсан гэрээг Н.Алтанхуяг хүчин төгөлдөр бус гэдгийг хэлж байсан байна. Гэвч  Э.Бат-Үүл болон зарим гишүүд гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа хэдий ч УИХ-ын сонгуулиар МАХН нэгэнт гэрээ байгуулж гарын үсэг зурсан гээд шүүхэд хандах боломж байгаа учраас энэ асуудлаас сэргийлэх хэрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг батлаж намын ҮЗХ-ны хуралдаанаас тогтоол гаргах хэрэгтэй гэсэн санал гаргасан аж. Үүний дагуу доорх тогтоолыг гаргажээ.
 
Мөн хуралдааны үеэр Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах тухай асуудал хөндөгдсөн боловч олонхийн санал авч чадаагүй байна. Товчхондоо бол ҮЗХ-ны хуралдаанаар намын даргаа огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх журам байдаггүй аж.
 
Түүнчлэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдох Ерөнхий сайдад УИХ-д суудалтай АН-ын үлдсэн 33 гишүүний нэрийг дэвшүүлж үүнээс ҮЗХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг сонгох санал гаргасан байна. Гэвч хэсэг хугацааны дараа З.Энхболд энэ саналаа буцаан татжээ.
 
Үүний дараа ҮЗХ-ны гишүүд ирэх 12 дугаар сарын найманд намын Их хурлыг хуралдуулах талаар ярилцаж санал нэгдсэн байна. Уг Их хурлын үеэр шинээр сонгогдох Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр болжээ.
 
Харин хуралдааны төгсгөлд намын даргыг огцруулахад санал нэгдсэн найман гишүүнийг хөөх тухай асуудал байсан бөгөөд намын гишүүдийг хөөхгүй гэдэгт ҮЗХ-ын гишүүдийн олонх нь санал нэгджээ. Тодруулбал, намаасаа найм эсвэл 15 гишүүнийг хөөсөн тохиолдолд  УИХ-д АН олонх болж чадахгүй. Тиймээс АН засаг барих бус харин бусад намуудтай эвсэхээс өөр аргагүй болох тул доорх шийдвэрийг гаргасан байна.
 
Дээрх асуудлуудыг хэлэлцсэний дараа АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаан шөнийн 02:00 цагт тарсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын ҮЗХ хоёр өдөр хуралдаж, ийм шийдвэр гаргажээ   
Үзсэн: 7228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-11-10 19:32
ANiinhan ulsiin ajil hiih ymarch chadvar turshilga gej bhgui dandaa mongo gesen ul uzegdeh garaar tolgoigoo udirduulsan zahiin naimaachin avgaigaas dor uhamsaraar toriin ajild handdag baga zaluudaa odoogiin ovgont shahuu bsan batuul meteer tolgoigoo meduulsen hulgai hiih busdiin omchiig zugeer avaad surchihsan olonlogiin tsugluulga boljee elbegee ni sogdood sohrood bgaa ymuu buu med oir oirhon uragshaa guigeed l
180.235.176.xxx [180.235.176.xxx] 2014-11-10 16:05
Дэндүү чадваргүй байна даа яана даа ядах даа гаргаж байгаа шийдвэрүүдээ жаахан бодож байгаад зөв гаргаж байгаа ч дээ . Сүүлд нь засаж залруулж байдаг.
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2014-11-10 15:03
2 өдрийн турш бөөн юм блж сүржигнэж сүржигнэж бандийн 2 асуудал шидвэрлэсэн байн штээ ёстой ямар бандийн юм бээв МАН өлөн чоно шиг байж болно, гэхдээ АН уус шиг бандийн бишээ
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-11-10 14:51
ЕР НЬ Л АРЧААГҮЙ 2 НҮҮР ГАРГАЖ БАЙХГҮЙ ЮУ.ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ БАЙЖ ХҮН АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ.2 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАРИН Ч УЛС ОРНЫ ӨНГӨ ЗҮСИЙГ САЙЖРУУЛСАН БАЙНА ГЭЖ ҮЗЭЭД БАЙГАА ШҮҮ. УРД НЬ БАЙСАН ТЭР СҮРХИЙ ЕРӨНХИЙ САЙДУУД ЯГ НҮДЭНД ҮЗЭГДЭХЭЭР ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ. МCS- БОСС БАТБОЛД ӨӨРИЙНХӨӨ КАРМАЙГ Л ТҮНТИЙЛГЭЭД ЯВАА БИЗДЭЭЭ. ХҮНИЙ НҮДЭНД ҮЗЭГДЭЖ ХАРАГДАХ ЮМ ХИЙЖ БАЙГААГҮЙ. ХУДЛАА ТОМ ТОМ ЯРИАД Л ОДОО ӨӨРӨӨ ЭНХ ТАЙВНЫ ЦАГААН ТАГТАА ШИГ Л ЮМ ЯРИАД ХҮНИЙ ХИЙСНИЙГ ҮГҮЙСГЭЭД БАЙХ ЮМ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ БАЙХ ЮМ. ӨӨР ЕРӨНХИЙ САЙД ГАРААД АДИЛХАН Л БАЙН ШҮҮ ДЭЭ.ХАРИН Ч АРД ТҮМЭН БИДНИЙГ ЗОЛИОСОЛЖ ӨӨРСДӨӨ ЭРХ АШГАА БОДДОГ ТОМЧУУЛ БОЛ ХОХИРОХГҮЙШДЭЭ.ӨӨРДӨӨ АЯГА ХООЛ АЖИЛ ТӨРӨЛД САНАА ЗОВОХ ЮМГҮЙ ЮМ ЧИН ЮУГ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ.

103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-11-10 14:41
Сүржин нэртэй даржин хурал болж дээ. ҮЗХ өөрөө чадамжгүй гэдэгээ баталчихсан байна. Төрийн ажлаа л эртхэн амжуулмаар даа
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2014-11-10 12:36
ийм арчаагүй амьтадыг хөөчихгүй дээ. 15 новшийн гишүүн, одоо ямар ч нэр нүүргүй,хэнд ч үнэлэгдэх үнэлэмжгүй боллоо. та нартай монголын ард түмэн нэг л өдөр тооцоо бодох байх. хэзээ нэг цагт нүгэл нүдээрээ гарнаа

202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-11-10 12:00
хөөгөөд Манантаад явсан бол хамгийн зөв гарц байсан байхдаа. Тэр 15 урвагчаар яах юм. Дараагийн сонгуульд ард түмээн битгий сонгоорой. Дүрмээ мэддэггүй хүмүүсийг хөөсөн бол баярлах байлаа.

202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-11-10 11:38
ядаж тогтоолынхоо үгийг зөв бичээчээ
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-11-10 11:20
энэ намцарынхан бүгд луйварчид нэгэндээ барьцаалагдсан ямар сайндаа энхбаяртай гэрээ байгуулж бнаа гэдэг чин дампуурсан л бнадаа
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-10 10:56
энэ нам монголын топ хулгайчдын нам болжээ.бие биендээ барьцаалагдчихсан, хариуцлага хүлээх, хүлээлгэх чадваргүй боловсон хүчин гэж бүр ч авах юм байхгүй.дээрээсээ доошоо хүртэл бүгд луйварчид.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-11-10 10:55
АН САЙН МУУГАА ЯРИЛЦАЖ ЧАДДАГ, АРДЧИЛАЛТАЙ ЭВТЭЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА. МАН-ЫН ЛУЙВАРЧИД БОЛ 100% ГАР ӨРГӨДӨГ ХОЙД СОЛОНГОС ЗАГВАРЫН ДЭЭРЭЭСЭЭ ДООРОО ХҮРТЭЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВИЛГЫН СҮЛЖЭЭНДЭЭ ОРООЦОЛДЧИХСОН НЭГ НЬ УНАВАЛ ОРООЦОЛДСОН ОЛС НЬ НӨГӨӨХӨӨ ЧИРЖ УНАГАХ МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛСОН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ. АН ТОЛГОЙ ХАГАРАВЧ МАЛГАЙ ДОТРОО ТОХОЙ ХУГАРАВЧ ХАНЦУЙ ДОТРОО МАН-ЫН ӨЛӨН ЧОНОНУУДЫН ХООЛ БОЛОЛГҮЙ МАШ ЗӨВ ШИЙДЛЭЭ. ХӨНДЛӨНГӨӨС ХАРЖ БАЙСАН МАН-ЫН ЧОНОНУУДЫН ХҮЛЭЭЛТ ТАЛААР БОЛЛОО.
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2014-11-10 09:56
МАН-ын өгөөшийг үмхэж улс эх орон, ард түмнээ хохироосон гишүүд 1-г бодох цаг болжээ. Та нар дараагийн УИХ-д гарахад мөн хэцүү байх болно доо. Жирийн гишүүд дэмжигчид нар чинь та нараас ичиж нүүрээ хийх газаргүй болж байна шүү

203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-11-10 09:37
АЛТАН ХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХӨД Хэ хэ, Та нар чадахгүй ш дээ. Сайндаа л сая төгрөг завшина биз-энэ бол гэмт хэрэг. Харин тэр бум тэр бумаар нь хулгайлж чадвал төрд гарна, ИХ-ын гишүүн болно-энэ бол бахархал. Сая хараа биз дээ?! АН нам сайн хулгай хийсэн, завшсан нөхдөө дэмжиж, шударга ажилласан гишүүдээ дарамталсан. Ер нь хатуухан хэлэхэд эндээс АН намын зорилт зорилго, үйл ажиллагааны чиглэл харагдаж байгаа гэж хэлэхэд болно. Ард түмэнд ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, 4D-ээр энэ тухай бахархалтайгаар ИХ хурал дахь АН намын бүлгийн дарга мэдээлэл хийсэн дээ.

Бидэнтэй нэгдээрэй