Энэхүү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлж, 32 дахь түрүүгээ авбал домогт аварга Тайхогийн амжилттай зэрэгцэж ирэх юм. Мөн олны анхааралд өртөөд буй “Монгол мангас” Ичиножёо А.Ичинноров, бэртлээс эргэн ирсэн Харүмафи Д.Бямбадорж, дээд зиндаанд барилдсан хамгийн ахмад сүмоч, Монголын сүмочдын анхдагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням гээд олон амжилтуудын эзэн болсон манай сүмочид хэрхэн барилдах вэ. Мөн япончуудын найдвар болоод байгаа Гоэйдо, Эндо, Кагаюүки нар түүх бичиж чадах уу. Бусад гадаад бөхчүүд хэрхэн барилдах вэ гэхчилэн таамаг, таавар ихтэйгээр башё эхэллээ.
Эхний өдрийн барилдаанд зүүний их аварга М.Даваажаргал комосүби Икиойг, 70 дахь их аварга Харүмафи Д.Бямбадорж оноолтоор таарсан шинэхэн сэкиваки Ичиножёо А.Ичинноровыг давсан бол Какирюү М.Ананд, мөн өрсөлдөгчөө давлаа. Харин Япончуудын гол найдвар Гоэйдо уналаа.
Энэ сарын башёд манайхаас нийт 26 сүмоч зодоглож байгаа ба өнөөдөр хакүхо М.Даваажаргал Аминишикитэй, Харүмафүжи Д.Бямбадорж Тоёохибикитэй, Какүрюү М.Ананд Точиозантай тус тус барилдана. Сэкивэки Ичиножёо А.Ичинноров өчигдөр озэки Гоэйдог давсан Такарафүжитэй барилдахаар оноолт таарчээ.
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё эхэллээ | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.