Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэж мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан яг одоо эхэлж байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Үүнээс гадна бүлгээр дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа хэдий ч албан эх сурвалжийн өгч буй мэдээгээр эрх баригчид Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ санал болгоогүй цагт энэ талаар хэлэлцэхгүй ажээ.
Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаараа өнгөрсөн өдрүүдэд хуралдсан намын ҮЗХ-ны хуралдаан болон түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийн талаар хэлэлцэх нь тодорхой юм. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад өнөөдөр бүлгийн хуралдаанаар ирэх оны Төсвийн тухай хууль болон ҮЗХ дээр яригдсан УИХ-д суудалтай бусад нам эвслүүдтэй нэгдэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэнэ гэлээ.
Бүлгүүдийн хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 1704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.