Шууд Chart

АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо

2014-11-10 12:29:59

Өнөөдөр УИХ  дахь АН-ын бүлэг хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиас гадна өнгөрсөн өдрүүдэд болсон намын ҮЗХ-оос баталсан УИХ-д суудалтай бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч Засгийн газар байгуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэх байсан юм.

Хуралдаан хойшилсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд намын нэр бүхий гишүүд цуглан хуралдаж байгаа бөгөөд ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй хэдий ч ҮЗХ-ны хуралдааны талаар ярилцаж байгаа гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна. 
Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй