![](/uploads/201411/news/thumb/e58f0fce1b40130ea5899aabb76d3956_x3.jpg)
Өнгөрөгч сард Сингапурт эмэгтэйчүүдийн талбайн теннисний дэлхийн тэргүүнүүд өрсөлдсөн бол мөн оны төгсгөлийн эрчүүдийн "ATP finals" Лондонд эхэллээ. Нийт зургаан сая 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийг өнгөлсөн шилдэг найман теннисчин өрсөлддөг юм.
Их наймын "А" хэсэгт Сербийн Новак Жокович /1/, Швейцарын Стэн вавринка /4/, Чехийн Томас Бердых /7/, Хорватын Мариан Чилич /9/, харин "В" хэсэгт Швейцарын Рожер Федерер /2/, Японы Кэй Нишикори /5/, Английн Энде Муриу /6/, Канадын Миллос Роунич /8/ нар өрсөлдөж байна.
Харин энэ удаагийн "ATP finals"-д чансааны гуравт бичигдсэн Шспаний Р.Надаль бэртлийн улмаас "Их найм"-ын тулааныг өнжиж байна.
Эрэгтэйчүүдийн талбайн теннисний шилдгүүдийн "ATP Finals" эхэллээ | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.