Шууд Chart

“Дасгалжуулагч бол судлаач мөн” сэдэвт хурал болж байна

2014-11-10 13:55:39

Манай улсын баг тамирчид, дасгалжуулагчдын дотоод, гадаадын тэмцээнд оролцсон байдал, бэлтгэл сургуулилт, дасгалжуулалт гээд өргөн сэдвийг хамруулан “Дасгалжуулагч бол судлаач мөн” сэдвийн хүрээнд зарласан уралдааныг өнөөдөр дүгнэн хуралдаж байна. Спортын бэлтгэлийн төвд зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурал  хоёр хэсэгтэй болж байгаа бөгөөд тамирчдын дунд “Манлайлагч тамирчин”, шигшээ багийн дасгалжуулагчдын дунд “Дасгалжуулагч бол судлаач мөн” сэдвээр өрнөж байна. 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын уралдааныг Спортын бэлтгэлийн төвийн Эрдэм шинжилгээ, судалгааны албанаас 2014 оны хоёрдугаар сард үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын дунд зарласан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Дасгалжуулагч бол судлаач мөн” сэдэвт хурал болж байна   
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй