Азийн элсний спортын IV наадам энэ сарын 14-нд Тайландын Пукет хотноо эхэлнэ. “Дур булаам нарны цацраг” уриатай Азийн элсний спортын наадамд шар тивийн 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорих гэж байна.
Манай улсаас спортын найман төрөлд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Энэ удаагийн элсний спортын наадам манай баг тамирчдын хувьд оны сүүлчийн бөгөөд хариуцлага шаардсан тэмцээн уралдаануудын нэг юм. Азийн элсний спортын их наадам анх Индонезийн Балли аралд зохион байгуулагдаж байжээ. Наадмын туг өргөх ёслолын ажиллагаа нөгөөдөр эхлэх ба Сапан Хи хүрээлэнд болох ба улс бүрээс 15 төлөөлөгч оролцох юм. Харин манай улсын тугчаар чөлөөт бөхийн тамирчин Ц.Азбилэг сонгогдсон байна.
Азийн элсний наадам эхлэхэд гурав хоног үлдлээ | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.