Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан 09:00 цагаас эхэлж ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 төсвийн тухай хуулийн төслүүдийг мөн хэлэлцэх юм.
Төсвийн тухай хуулийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой бөгөөд Төсвийн байнгын хороо хугацаандаа амжиж хэлэлцэнэ хэмээн мэдэгдээд байгаа. Түүнчлэн ирэх оны төсөв ерөнхийдөө хэмнэлтийн шинжтэй байх бөгөөд УИХ дахь намын бүлгүүд болон бие даагч гишүүдийн ихэнх нь боловсрол болон эрүүл мэндээс бусад салбарт хэмнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.