Өнгөрсөн өдрүүдэд хуралдсан Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаанаас Ерөнхий сайд томилох болон шинэ хамтарсан Засгийн газар байгуулахын тулд УИХ-д суудалтай бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах шийдвэрийг гаргасан.
Ардчилсан намын дүрмийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж байж ҮЗХ-д оруулдаг байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг сонгох аж. Харин тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг унагаж, өөрийнх нь эсрэг кноп дарсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс хэнийг нь ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр энэ талаараа өчигдөр орой гэнэт мэдээлэл хийсэн юм.
Дашрамд дурдахад, Ардчилсан намын Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн гишүүдэд Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын найман гишүүн байгаа бол тухайн өдрийн чуулганд суугаагүй болон санал өгөөгүй С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Арвин, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын мөн долоон гишүүн байгаа юм.
Үүнээс гадна өчигдөр дараагийн Ерөнхий сайдад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Р.Амаржаргалыг өргөн мэдүүлэх яриа гарсан бөгөөд дээрх мэдэгдлээрээ Н.Алтанхуяг Р.Амаржаргалыг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийллээ.
Н.Алтанхуяг: Миний эсрэг кноп дарсан гишүүдээс хэнийг нь ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.