Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффт өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Дилма Руссеффт уламжлахын сацуу Монгол Улс Бразил Улсыг Латин Америк тив рүү гарах гарц хэмээн үзэж, өнгөрсөн зургаадугаар сард Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн тухай мэдээллэсэн байна. Мөн тэрээр саяхан болж өнгөрсөн Бразил Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан хоёрдахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсонд Ерөнхийлөгч Дилмад баяр хүргэжээ.
Ерөнхийлөгч Дилма Руссефф хариуд нь Монгол, Бразилийн харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлж, улмаар Монгол Улсаас өндөр, дээд хэмжээний айлчлал хүлээн авахдаа нэн таатай байх болохоо уламжиллаа.
Ч.Сосормаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.