Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар огцорсонтой холбогдон нийгэмд олон үйл явдал өрнөлөө. Энэ үеэр UBS телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчид “Шинэ засаг, шинэ бодлого” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж үзэл бодлоо илэрхийлж манлайлагчид аливааг ямар соргогоор ажиж, гарц шийдэл хайж буйгаа харуулжээ.
Түүнчлэн шилдэг залуус Удирлагын академийн манлайллын хөтөлбөрт суралцахын зэрэгцээ нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урьж чөлөөт уулзалт, ярилцлага хийдэг уламжлалтай.
Тэд удаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийг манлайллын сэдвээр илтгэл тавьж өгөхийг болон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн асуудлаар уулзаж ярилцах хүсэлт тавьсан байна. Тэгвэл энэ удаад манлайлагч залуусын 87 хувь нь санал нэгдэж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтээ дахин гаргаж цаг үеийн асуудлаар байр сууриа хуваалцахыг хүслээ. Оролцогчид ноён ерөнхийлөгчөөс асуух асуулт, хүсэлтээ нэгтгэж бэлдсэн байна. Тухайлбал, шилдэг оролцогч Тэгшжаргал Баярсайхан: “Эрхэм Ерөнхийлөгч тантай Улс төрд шинэ манлайлагч төслийн оролцогчийн хувиар уулзаж ярилцах боломж олдвол тун сайхан хэрэг билээ. Төсөлд оролцож, манлайллын сургалтад хамрагдаж байгаа 90 залуус бол улс орныхоо салбар салбарт манлайлах хүсэл тэмүүлэлтэй олон арван мянган залуусын төлөөлөл биз ээ.
-Би таныг бидэнтэй уулзахдаа Монголын бүх манлайлагчдад хандсан өргөн хүрээтэй илтгэл тавиасай гэж хүсч байна.
-Монгол улсын өмнөх голлох сорилт бэрхшээлүүд, тэдгээрийн шийдэл арга боломжийн талаар нухацтай ярилцахыг хүсч байна.
-Танаас ардчилал эрх чөлөөний үнэт зүйлсийг тодотгон сонсохыг хүсч байна.
-Мөн Улс төрийн манлайллын тухай үнэн үг, хатуу сануулга, бодит сургамжийг танаас сонсохыг чухалчилж байна.
Ардчилал, эрх чөлөөгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй өчүүхэн нэгэн билээ би” хэмээжээ.
Залуус Ерөнхийлөгчтэй уулзахыг хүслээ | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.