Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулсны дараа УИХ-аас Засгийн газрын тэргүүний түр үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагвыг томилох тогтоол гаргасан. Харин энэхүү шийдвэрийг хууль зөрчсөн буруу шийдвэр гэх маргаан гараад байгаа юм. Тиймээс өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийдэхээр хурлын тов зарласан. Гэвч 13:00 цагт зарласан Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хурал хойшлогдсон байна.
Хэрэв байнгын хорооны ирц бүрдэж хуралдсан бол намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.