Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшю башёгийн хоёр дахь өдрийн барилдаан буюу өчигдрийн барилдаанд гурван аварга өрсөлдөгчөө унагаасан.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мегаширигийн нэгээс босч барилдсан Аминишикиг, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж мегаширигийн хоёроос барилдаж байгаа Тоёохибикиг, 71 дэх аварга Какарю М.Ананд мегаширигийн нэгээс барилдаж байгаа Точиозан нарыг тус тус давж хоёр дахь ялалтаа байгууллаа. Харин шинэхэн секивази Иченожу А.Ичинноров өнөөдөр М-2-оос барилдаж байгаа Такарафүжитэй барилдаж шитатенаги мэхээр давж нэг даваа, нэг унаатай боллоо.
Аваргууд адилхан хоёр даваатай | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.