Шууд Chart

АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ

2014-11-11 14:39:06

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгохоор өглөөнөөс хойш хуралдаж байгаа. Түр завсарлаад хуралдсан бүлгийн хуралдаан дахин завсарлага авлаа. Учир нь өнгөрсөн өдрүүдэд Хятадад болсон АСЕАМ-ын хуралд оролцоод ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо эргэн ирсэн тул Ерөнхий сайдын асуудлаар түүнтэй зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзэж үүний дараа дахин хуралдахаар болжээ.

Бүлгийн хуралдааны үеэр Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд Г.Баярсайхан гишүүний дэвшүүлсэн МоАХ фракцийн гишүүн Д.Ганбат гишүүн олонхиос дэмжлэг авч чадаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тиймээс одоо Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын хэнийг нь Ерөнхий сайдад томилох талаар хэлэлцэх бололтой. Мэдээллийг эргэн хүргэх болно. 
Нийтэлсэн: О.Энхмаа

АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй