Шууд Chart

Мариа Балотелли хуучин багтаа очих уу

2014-11-11 15:34:14

Ааш аяг нь дэндэж, үргэлж хэрэг тарьж явдаг хамгийн сахилгагүй хөлбөмбөгчин бол Мариа Балотелли билээ. Италийн “Интер Милан” клубээс өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Английн “Ливерпүүл” клубт газардаад буй тэрээр  премьер лигийн 11 тойрог өнгөрчихөөд байхад ганц ч гоол оруулаагүй байгаа юм.

Гэвч түүнтэй хамт өнгөрөгч "Евро-2012"-д гялалзаж байсан Италийн шигшээ баг хийгээд дасгалжуулагч Антонио Конте шигшээгийн бүрэлдэхүүндээ багтаан дууджээ. Шинжээчид үүнийг Италийн шигшээ баг Балотеллитэй Европийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байсан амжилтаа бодож, санагалзаж байна" хэмээн дүгнэсэн. Цагтаа "супер Мариа" гэгдэж байсан Мариа Балотелли хуучин багтаа хэрхэн хувь нэмэр оруулахыг харах үлдэж байна. Италийн шигшээ энэ сарын 16-нд Албанитай нөхөрсөг тоглолт хийх бол 18-ны өдөр Хорватын эсрэг Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны тоглолт хийх юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Мариа Балотелли хуучин багтаа очих уу   
Үзсэн: 1394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй