Шууд Chart

Ерөнхий сайд томилох асуудлыг маргааш хэлэлцэхээр болов

2014-11-11 17:43:23

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн оронд томилох Ерөнхий сайдыг сонгохын тулд УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны үеэр дараагийн Засгийн газрын тэргүүнд Ч.Сайханбилэг, Д.Ганбат, Р.Амаржаргал нарын нэрийг дэвшүүлж хэнийг нь сонгох талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн намын дарга бүлгийн гишүүдтэй санал зөрөлдсөний улмаас өдөр хуралдааныг орхин гарсан. Тиймээс бүлгийн гишүүд энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм.
 
Бээжингээс өнөөдөр ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой АН-ын бүлгийн гишүүд нэлээд хэдэн цаг уулзсан бөгөөд сая уулзалт өндөрлөлөө. Уулзалтаар чухам ямар асуудал хэлэлцсэн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
 
АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдын асуудлаар маргааш 10:00 цагаас Төрийн ордны “А” танхимд үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд томилох асуудлыг маргааш хэлэлцэхээр болов  
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
70.61.131.xxx [70.61.131.xxx] 2014-11-11 21:11
UNDSEN HUULINDAA YAS UNDES, SHAHIN SHUTLEG ARIS UNGUUR YALGAVARLAHGUI GEJ ZAASAN MONGOL ULS HYATAD ERUNHII SAIDTAI BOLOH GEJ BAINA. ENE BOL MONGOL ULS JINHENE ZUV ERUUL ARDCHILALTAI BAIGAAG HARUULJ BAINA. BID AGUU BODLOGOTOI ULS GEDGEE DELHII NIITED HARUULAH SAIHAN BOLOMJ. AMERIKT HAR ARIST HUN ERUNHIILUGCH BOLSONTOI L IJIL. AMARJARGALIIG DEMJEEREI

Бидэнтэй нэгдээрэй